Улсын төрөлжсөн олимпиадад амжилттай оролцсоор байна
admin2024-05-01T11:39:33+08:00Монгол хэл, бичгийн улсын төрөлжсөн олимпиадын монгол хэлний төрөлд М.Эрдэнэ багшийн бэлтгэсэн 6b ангийн сурагч Э.Цэлмүүн дүүрэгт I байр, үндэсний бичгийн төрөлд Г.Рэнцэнханд багшийн бэлтгэсэн 7d ангийн сурагч Х.Мөнхгэрэл дүүрэгт II байр эзэллээ. Багш, сурагчдадаа баяр хүргэж, дараагийн шатанд нь илүү их амжилт хүсэн ерөөе.