Vitality running world cup – д МБО-н сурагчид нэгдлээ

2021-10-19T14:25:36+08:00

ОУ-н гүйлтийн СТРАВА аппликейшнд МБО сургуулийн гүйлтийн клуб нэгдэж орлоо. Энэхүү аппликейшнд одоогоор Vitality running world cup challenge үргэлжилж байгаа бөгөөд манай сургуулийн багш Энх-Амарын санаачлагаар сурагчид маань оролцож байна. Гүйлтэд оролцсоноор хүүхдүүд маань 3 км гүйлт тутамдаа НҮБ - н хүүхдийн санд 1 вакцин хандивлах юм. Одоогийн байдлаар гүйлтэд 9Б, 7В, 8Б, 12А, 12Б ангийн хамт олон нэгдээд байгаа бөгөөд монгол улсынхаа рейтингийг 4-р байр хүртэл урагшлуулахад хувь нэмрээ оруулсаар байна. Дэлхий хэмжээний сайн дурын хүмүүнлэгийн үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулангаа үе тэнгийнхэндээ эрүүл амьдралын хэв маягийг уриалж байгаа нийт сурагчиддаа талархал илэрхийлье.