Интеракт клуб

2022-03-22T12:24:14+08:00

Монгол Билиг Оюун сургууль 2021.12.23 ны өдөр албан ёсоор Олон улсын Интеракт клубэд элссэн юм. Манай сургууль Олон улсын жишгийн дагуу сургуулийн Интеракт клубын Ерөнхийлөгч болон Нарийн бичгийн даргыг хүсэлтээ ирүүлсэн сурагч хүүхдүүдээс санал хураалт зохион байгуулан Ерөнхийлөгчөөр 11а ангийн сурагч А. Номин-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар 9а ангийн сурагч Ө. Төгөлдөрбаярыг сонгон үйл ажиллагаагаа явуулж байна.

Интеракт клуб2022-03-22T12:24:14+08:00

ОЛОН УЛСЫН КЕМБРИЖИЙН ШАЛГАЛТАД “МОНГОЛ БИЛИГ ОЮУН” СУРГУУЛИЙН СУРАГЧИД ӨНДӨР АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2022-01-06T22:50:37+08:00

2021 оны 10, 11 дүгээр саруудад олон улсын бага болон дунд боловсролын Англи хэл, Математик, Шинжлэх ухааны хичээлүүдээр “Монгол Билиг Оюун” Олон улсын дунд сургуулийн сурагчид шалгалт өгсөн юм. Манай сургуулийн сурагчид өмнөх жилийн амжилтаа ахиулан Олон улсын дундаж оноо болон сургуулийн дундаж оноог ахиулсан өндөр амжилт үзүүлээд байна. Одоогоор бага, дунд боловсролын шалгалтын дүн ирээд байгаа билээ.

ОЛОН УЛСЫН КЕМБРИЖИЙН ШАЛГАЛТАД “МОНГОЛ БИЛИГ ОЮУН” СУРГУУЛИЙН СУРАГЧИД ӨНДӨР АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО2022-01-06T22:50:37+08:00

ВИТАМИНЖУУЛАЛТЫН АЯН

2021-12-17T13:49:11+08:00

“Монгол билиг оюун” цогцолборын нийт ажилтан, ажиллагсдынхаа дархлааг дэмжих, халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Монос” эмийн  үйлдвэрийн эрүүл мэндийн багцийг багш, ажилтнуудадаа тараах ажлыг зохион байгууллаа. Мөн сурагчдадаа өдөр бүр амт, чанар сайтай үдийн хоол, витаминаар баялаг аньс, чацарганы шүүсээр үйлчилж байна.

ВИТАМИНЖУУЛАЛТЫН АЯН2021-12-17T13:49:11+08:00

ХАЛДВАРГҮЙТГЭЛ, АРИУТГАЛЫН МЭДЭЭЛЭЛ

2021-12-17T13:58:32+08:00

 “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн орох, гарах  хаалгыг 4 болгож, тус бүр дээр халуун хэмжигч, гар ариутгагч байрлуулан, сурагчид хуваарьт хаалгаар орох, гарах ажлыг хэвшүүлэн ажиллаж байна. Анги удирдсан багш нар ангидаа халдвар хамгааллын дэглэм сахиулж 2 цаг тутамд цонх онгойлгон агаар оруулж, сурагчдын маск солилт, гараа тогтмол ариутгаж байгаа эсэхэд хяналт тавин тогтмол хэвшүүлэх ажлыг зохион байгуулж байна. Үйлчилгээний ажилтнууд цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, ариун цэврийн өрөө, угаалтуур, суултуур, шатны бариул, хаалганы бариул, унтраалга, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн гадаргуу зэрэг хүний гар хүрэх эд зүйлсийн гадаргууг 2 цаг тутам халдваргүйжүүлэх уусмалаар шүршиж, хичээл тарсны дараа анги, [...]

ХАЛДВАРГҮЙТГЭЛ, АРИУТГАЛЫН МЭДЭЭЛЭЛ2021-12-17T13:58:32+08:00

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2070

Go to Top