АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР

2024-05-02T09:07:00+08:00

МУССХ-ны "Ерөнхийлөгчийн цом-2023" усан сэлэлтийн тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 03-аас 05-ны өдрүүдэд зохион байгуулагджээ. Тус тэмцээнд "Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 7е ангийн сурагч Баярцэнгэлийн Баянмөнх - 50м мэлхий сэлэлтийн төрөлд мөнгөн медаль - 100м мэлхий сэлэлтийн төрөлд алтан медаль - 200м мэлхий сэлэлтийн төрөлд алтан медаль - 50м өврөөр даллах сэлэлтийн төрөлд мөнгөн медаль - 100м өврөөр даллах сэлэлтийн мөнгөн медаль тус, тус хүртэж бахархам амжилт үзүүлсэн байна. Сурагч Б.Баянмөнхдөө баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР2024-05-02T09:07:00+08:00

2024-05-02T08:40:58+08:00

Улаанбаатар уншлагын марафоны 1-5 дугаар ангийн ангиллын шилдэг уншигчдыг танилцуулж байна. 1-р байр Б. Гүнчин, Сэлэнгэ аймгийн Сайхан сум 2-р байр Б. Цэлмэг, Монгол Билиг Оюун Цогцолборын Олон Улсын хөтөлбөртэй сургууль 3-р байр Ж. Итгэл, Сант сургууль 4-р байр А. Арвинбуян, Баянхонгор аймаг 5-р байр Б. Төгөлдөр, Сант сургууль 6-р байр А. Ирмүүн, Монгол Билиг Оюун Цогцолборын Олон Улсын хөтөлбөртэй сургууль Амжилттай бариандаа орсон мөн хаалтын үйл ажиллагаанд ирж шагналаа гардан авсан сурагчдадаа баяралалаа!

2024-05-02T08:40:58+08:00

УНШДАГ НОМЫНХОО ЗОХИОЛЧТОЙ УУЛЗЛАА

2024-05-02T08:19:23+08:00

Английн алдарт хүүхдийн зохиолч Майкл Лэси Фриман манай сургууль дээр 2023 оны 11-р сарын 03-ны өдөр зочилж, өөрийн зохиосон “Egghead”, ”Boloroo’s Big Question” номуудынхаа талаар сурагчидтай уулзалт, ярилцлага хийлээ. Энэ үеэр сурагчид маань өөрсдийн хийсэн бүтээлээ тайлбарлан, зохиолчтой халуун дотно яриа өрнүүллээ. Манай сургууль Extensive Reading аргачлалаар цахим ном унших хөтөлбөрийг 2021 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хичээлийн жилд III-VI ангийн 360 гаруй суралцагч хөтөлбөрт хамрагдаж байна. Энэ хугацаанд манай уншигч хүүхдүүдээс: - 2021 оны Багийн марафонд 6B ангийн сурагч Б.Итгэл, Т.Цэлмүүн нарын MBO-1 баг I байр - 2022 оны “ХЭЛ СУРАХ ХАМТРАГЧАА ОЛЪЁ” багийн марафонд I-V ангийн [...]

УНШДАГ НОМЫНХОО ЗОХИОЛЧТОЙ УУЛЗЛАА2024-05-02T08:19:23+08:00

2024-05-02T08:32:20+08:00

Хүндэт суралцагчид, багш, ажилтнууд, эцэг, эх/асран хамгаалагчид та бүхэндээ Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой “Монгол бахархлын өдөр”-ийн мэнд хүргэе.

2024-05-02T08:32:20+08:00

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2070

Go to Top