English

About admin

This author has not yet filled in any details.
So far admin has created 55 blog entries.

“Монгол Билиг Оюун” сургууль, цэцэрлэгийн цогцолбор ISO 21001:2018, ISO 9001:2015 нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүллээ.

2023-05-31T12:38:27+08:00

“Монгол Билиг Оюун” сургууль, цэцэрлэгийн цогцолборын хамт олон бид ISO 21001:2018 Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо, ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо олон улсын стандартуудыг сургалт, түүнийг дэмжих үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, анхдагч аудитдаа амжилттай хамрагдан баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа. Бидний сургалт, түүнийг дэмжсэн үйл ажиллагаанд хийсэн Монсертф ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн, ХБНГУ-ын Deutsche Qualitätsmanagement Akademie GmbH баталгаажуулалтын байгууллагаас олгогдсон гэрчилгээг Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбооны Гүйцэтгэх захирал Др. Магнус Мюллер, Монсертф ХХК-ийн ерөнхий захирал Г.Билгүүн нар албан ёсоор гардуулав. “Монгол Билиг Оюун” сургууль, цэцэрлэгийн цогцолборын нийт багш, ажилтнууд, суралцагчид, тэдний эцэг, эх/асран хамгаалагчид болон бидний сургалт, үйл ажиллагааг дэмжин ажилладаг хамтрагч байгууллагууд, хувь [...]

“Монгол Билиг Оюун” сургууль, цэцэрлэгийн цогцолбор ISO 21001:2018, ISO 9001:2015 нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүллээ.2023-05-31T12:38:27+08:00

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР

2023-02-17T08:43:53+08:00

WMO Mongolia - Монголын муайтай боксын холбооноос 02 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулсан насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд "Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 12а ангийн сурагч Мөнхбатын Халиун /Гаруда клуб/ амжилттай оролцож, хүрэл медаль хүртжээ Мөн шилдэг техниктэй тулаанчаар шалгарсан байна. Тууштай, хөдөлмөрч сурагч М.Халиундаа баяр хүргэж, спортын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР2023-02-17T08:43:53+08:00

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2023-02-15T13:50:25+08:00

Бүртгэлийн үргэлжлэх хугацаа: 2023.02.14-2023.03.03 Бүртгүүлэх холбоос: https://mbo.edu.mn/school/2023-2024-admission/ Тавигдах шаардлага: 2017.01.01-2017.12.31-ний хооронд төрсөн хүүхдийг бүртгэнэ. Таны хүүхдийг тав, тухтай сургалтын орчин, найрсаг, чадварлаг багш нар хүлээж байна

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ2023-02-15T13:50:25+08:00

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР

2023-02-17T08:47:38+08:00

Монголын киокушин каратэгийн холбооноос зохион байгуулдаг улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн 2023 оны 02 дугаар сарын 04-нд Спортын төв ордонд явагдлаа. Тус тэмцээнд "Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 8С ангийн сурагч Цандэлэгийн Соёмбо амжилттай оролцож, хүрэл медаль хүртжээ. Тууштай, хөдөлмөрч сурагч Ц.Соёмбодоо баяр хүргэж, спортын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР2023-02-17T08:47:38+08:00

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2024

Go to Top