Language and Culture Camp 2025

UNIVERSITY OF THE INCARNATE WORLD

Хэл соёлын зуны зуслан 2025

Хэл соёлын зуны зуслан 2025

Хөтөлбөрийн зорилго, ашиг тус

Англи хэл сурах чадвараа дээшлүүлэх

• Бичиж, унших дадлага хийх

• Шинэ найз нөхөдтэй холбоо харилцаа тогтоож, харилцааны чадварт суралцах

• Багаар ажиллах, баг зохион байгуулах чадварт суралцах

• Соёл хоорондын ойлголттой болох

• Зун цагийг хөгжилтэй өнгөрүүлэх

Eu in tincidunt sed in integer sit nisl ipsum at vitae aliquet in quis.

Хөтөлбөр үргэлжлэх хугацаа-2025.07.07- 2025.07.20

• 2 долоо хоногийн нийт 32 цагийн англи хэлний эрчимжүүлсэн сургалт

• Үдээс хойш болон амралтын өдрүүдэд зохиогдох зугаатай үйл ажиллагаанууд

Жишиг хөтөлбөр

8:00-Өглөөний цай (Сурагчдын уулзалтын төвд)

9:00- 12:00- Англи хэлний дадлага ажил

12:00– Үдийн хоол

13:00-17:00– Соёл солилцооны хөтөлбөр (Экскурс аялал, баг нэгтгэх ажиллагаа

17:00– Оройн хоол

18:00-21:00– Оюутны хотхоны үйл ажиллагаа & экскурс аялал

9:30– Унтлага

Амралтын өдрүүдийн хуваарь

Сургуулийн сamp- с гадуур экскурс

Амьдрах байр, хоол, аюулгүй байдал

  • Америкийн оюутны амьдралаар амьдарч үзэх ба оюутны байранд байрлана
  • Оюутны хотхон болон экскурс аялалд явах хугацаанд өдрийн 3 хоолтой
  • Их сургуулийн төлөөлөгч сурагчдыг онгоцны буудлаас тосч авна
  • Оюутны хотхоны ажилтан албан хаагчид сурагчдын аюулгүй байдалд 24 цагийн турш хяналт тавина
  • Дундаа ариун цэврийн өрөөтэй тус тусын өрөө
  • Оюутны байр руу нэвтрэх карт
  • Ослын болон эрүүл мэндийн даатгалтай
  • 24 цагийн их сургуулийн цагдаа болон харуул хамгаалалтын хяналт
  • 10 болон түүнээс дээш сурагчдын баг бүрэлдсэн тохиолдолд Монгол Билиг Оюун сургуулийн 1 багш дагалдаж явна.

 

Экскурс аялалд

  • San-Antonia хотын төвтэй танилцах
  • Японы цэцэрлэгт хүрээлэнгээр аялах
  • Six flags тоглоомын хотхоноор аялах
  • Pearl хотын төв хэсгээр аялах
  • Тejas Rodeo компанид очих
  • La Cantera худалдааны төв
  • Pinstack боулинг төвд тоглох
  • Роликоор гулгах
  • Witte музей үзэх

Унаа тээврийн үйлчилгээ

  • Ирэх: 2025 оны 7 дугаар сарын 7- ны Даваа гараг
  • Их сургуулийн төлөөлөл сурагчдыг San- Antonia нисэх онгоцны буудал дээр тосч авна
  • Буцах: 2025 оны 7 дугаар сарын 20-ны Ням гараг
  • Их сургуулийн төлөөлөл сурагчдыг San-Antonia нисэх онгоцны буудалд хүргэж өгнө
Хөтөлбөрийн төлбөр

Насан туршид үлдэх дурсамж

 

БАГТСАН ЗАРДЛУУД

  • Англи хэлний 2 долоо хоногийн эрчимжүүлсэн хөтөлбөр
  • Сургалтын материал
  • Гэрчилгээ олгох шалгалтын төлбөр
  • Хөтөлбөрийн гэрчилгээ
  • АНУ-ын дотоод тээврийн хөлс
  • Эрүүл мэнд, ослын даатгал
  • Өдрийн 3 хоолны үнэ
  • Оюутны хотхон доторх тээврийн үйлчилгээ
  • Интернэт холболт
  • Оюутны хотхоны футболка

БАГТААГҮЙ ЗАРДЛУУД

  • Визний зардлууд (Визтэй холбоотой бүх асуудлуудын эцэг эх/ асран хамгаалагч нар хариуцна)
  • 2 талын олон улсын нислэгийн зардал
  • 2 удаагийн экскурс аялалын үеэр гадуур хооллох хоолны үнэ

Хөтөлбөрийн төлбөр & бүртгэлийн хугацаа

Хөтөлбөрийн багцийн үнэ: $ 3260

Суудал баталгаажуулах урьдчилгаа төлбөр $ 300 (үнийн дүнд багтсан ба цуцлах тохиолдолд буцаагдах боломжгүй)

 

Бүртгэлийн хугацаа:

Бүртгэл нээгдэх: Одоо нээгдсэн байна

Бүртгэл хаагдах: 2025.03.01

 

Анхаарах зүйл:

Төлбөр хийгдэх өдрийн ханшаар тооцож төлбөрийг ам.доллар руу хөрвүүлж шилжүүлнэ

Та шийдвэр гаргаж, хөтөлбөрт оролцохоор бүртгүүлсний дараа төлбөр хэрхэн төлөх талаар нарийвчилсан зааварчилгааг өгнө.

 

Testimonial

Our trip to America was an incredible, fun, and unforgettable experience. Meeting people from different countries and backgrounds was truly eye-opening, as I got to learn about diverse

cultures while forming lasting friendships. Exploring a new country and immersing myself in its traditions and way of life made the trip both educational and exciting, leaving me with

amazing memories that will stay with me forever.

Бүрэнжаргал, Анхдөлгөөн

Бүрдүүлэх материал

  • Бүртгэлийн форм онлайнаар бөглөх
  • Монгол билиг оюун сургуулийн тодорхойлолт
  • Incarnate Word Их сургуулийн оюутны хотхонд буусан өдрөөс хойш 6 сарын хугацаанд хүчинтэй байх гадаад паспорт
  • Аяллын визний хуулбар (Оюутны хотхонд очсоноос хойш 6 сарын хугацаанд хүчинтэй байх шаардлагатай бөгөөд визний зардлыг сурагч өөрөө хариуцна)

Дэлгэрэнгүй мэдээллийг School counselor С. Уянгатай school_counselor@mbo.edu.mn хаягаар холбогдож авна уу.

Баярлалаа