Чанарын бодлого
Суралцахуй ээлтэй орчныг бүрдүүлэн, үндэсний болон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүний нөөцийг бэхжүүлж, суралцагчдын бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн чадамжийг хөгжүүлэх боловсролын үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй үзүүлнэ.
Чанарын зорилт
- Үндэсний болон Олон улсын хөтөлбөрийг суралцагчдын бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн хөгжлийг дэмжихүйц чанартай, тэгш хүртээмжтэй хэрэгжүүлнэ.
- Багш, хүний нөөцийг хөгжүүлэх шинэлэг, тасралтгүй, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ.
- Суралцагчдын ялгаатай байдалд нийцсэн эрүүл, аюулгүй суралцах болон ажиллах таатай орчныг бүрдүүлнэ.
- Суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, багш ажилтуудын сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн тогтвортой хөгжлийг хангаж ажиллана.
ББМТ-ны хамрах хүрээ
Сургууль, цэцэрлэгийн цогцолборын хүрээнд Үндэсний болон Олон улсын хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулах, түүнийг дэмжих үйлчилгээ үзүүлэх