Хүндэт эцэг, эх/асран хамгаалагч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. “Монгол билиг оюун” олон улсын сургууль 2023-2024 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан дараах мэдээллийг хүргүүлж байна. Бид та бүхэнтэй 08 дугаар сарын 15-аас 30-ны хооронд ажлын өдрүүдийн 10:00-16:00 цагт сургалтын гэрээ байгуулах ба гэрээ байгуулахаар ирэхээс өмнө доорх мэдээллүүдтэй танилцсан байхыг анхаарна уу.
1. “Монгол билиг оюун” олон улсын сургуулийн суралцагчийн журамтай танилцах – https://mbo.edu.mn/school/juram2023/
2. Гуравласан гэрээг уншиж танилцах – https://mbo.edu.mn/school/geree2023/
3. Суралцагчийн дэлгэрэнгүй судалгаа заавал бөглөсөн байх – https://mbo.edu.mn/school/anket2023/
Хичээлийн бэлтгэл хангахтай холбоотой мэдээлэл:
1. Номын худалдаа /Кембрижийн сурах бичиг/ I-VIII ангийн сурагчид:
· Дасгал ажлын номыг /Work book/ суралцагч бүр шинээр худалдаж авна.
· Сурагчийн ном /Learner’s book/ шинэ болон хуучин номоос сонголт хийх боломжтой.
Жич: Шинэ номын худалдаа 2023.08.21-ний өдрөөс, хуучин номын худалдаа хичээлийн жилийн 2 дугаар долоо хоногт явагдана.
IX-XII ангийн сурагчид хичээл сонголт хийсний дараа сурах бичиг, дасгал ажлын номыг шинээр худалдаж авна.
2. Дүрэмт хувцас
· Сурагчийн дүрэмт хувцасны загвар өмнөх хичээлийн жилийнхтэй ижил бөгөөд 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн сургууль дээр худалдаалагдана.
· Биеийн тамирын хичээлд цагаан өнгийн футболка, дурын өнгийн биеийн тамирын өмд, шорт өмсөж болно.
Жич: Сагсан бөмбөгийн болон волейболын жигдэрсэн өмсгөлөө ангиараа өмсөхийг хүлээн зөвшөөрнө.
Гутал: Сургуулийн орчинд сольж өмсөх хар зураас гаргахгүй, чийг татахгүй, зөөлөн ултай, нумтай гутал өмсөх, гутлын хайрцагтай байх (гутлын хайрцгийн хэмжээ: 20x22x45 см)
3. Бусад: · Усны сав: Суралцагч бүр цэвэр усны савтай байх (хэмжээ: 17 см-ээс өндөргүй, эрүүл ахуйн шаардлага хангасан материалтай, соруултай байх)
2023-2024 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид элсэн суралцах суралцагчдын бэлтгэх хичээлийн хэрэглэгдэхүүний жагсаалт
/ I улирал /
Элементийн дэвтэр / UB printing, 12 хуудастай, зураггүй/
Дөрвөлжин шугамтай дэвтэр / UB printing, 12 хуудастай, зураггүй/
Дэвтрийн гялгар хавтас / зураггүй, тунгалаг/
Зургийн дэвтэр / А4, хуудас нь салдаг/
Нотны дэвтэр
Цэнхэр өнгийн үзгэн бал
Балын харандаа / HB, 2B/
Өнгийн харандаа / 12-24 өнгөтэй, MAPED/
Хайч / үзүүр нь мохоо, тагтай, хүүхдийн гарт тохирсон байх/
Цавуу / шингэн бус, элдэв хурц үнэргүй, наалдац сайтай байх/
Шугам / 15-20 см урттай, төмөр биш, ирмэгүүд нь мохоо байх/
Өнгийн цаас / 2 талдаа өнгөтэй, ам дөрвөлжин/
Үзүүрлэгч / хүүхдийн анхаарал сарниулах загвар дизайнтай биш байх, пиналд багтдаг байх/
Баллуур / хэт зөөлөн биш, элдэв хурц үнэргүй байх/
Баримлын шавар / элдэв хурц үнэргүй, өнгө гардаггүй, барьцамтгай чанар сайтай байх/
Баримлын шаврын суурь
Пинал / төмөр биш, хэт том биш/
Сурах бичгийн номны хавтас
Хуурай, нойтон сальфетка
Гар ариутгагч
Усны сав / 17см-ээс өндөхгүй, түгжээ бүхий тагтай, соруултай байх/
Гутлын хайрцаг / 20см х 22см х 45см/
Солих гутал

