Lingors боловсролын байгууллага, Монгол Билиг Оюун Цогцолборын Олон Улсын хөтөлбөртэй сургууль 3 дахь жилдээ хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд энэ хичээлийн жилд Extensive Reading аргачлалд суурилсан, Learning management system бүхий Xreading цахим номын санг III-VI ангийн нийт 15 бүлгийн 400 гаруй сурагчдад хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.
Өмнө хэрэгжүүлсэн туршлагад тулгуурлан үр нөлөөний судалгааг хийх багийг талуудын оролцоотой бүрдүүлэн анализ хийх, сурагчдыг идэвхжүүлэх хөтөлбөр үйл ажиллагааны төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхээр боллоо.
Энэхүү хамтын ажиллагаа нь амжилттай хэрэгжиж эцэг эх асран халамжлагч нарын хүсэл зорилго биелж сургуулийн стратеги амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. 3 жил тасралгүй санаачилгатай хамтран ажиллаж үйл ажиллагаа өргөжүүлж байгаа “Монгол Билиг Оюун” сургуулийн багш сурагч эцэг эх хамт олон та бүхэнд талархал хүргүүлж байна.
Нийтлэлийг хуваалцах
Товч агуулга
Өмнөх мэдээнүүд
December 21, 2024