МОНГОЛ БИЛИГ ОЮУН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН
СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

1.1. Энэхүү журмын зорилго нь “Монгол билиг оюун” ерөнхий боловсролын сургуульд шинээр суралцагч элсүүлэн сургахад үүсэх аливаа харилцааг зохицуулахад оршино.

1.2. “Суралцагч элсүүлэн сургах журам” нь Монгол Улсын Боловсролын тухай хууль, БШУЯ-наас баталсан бусад эрх зүйн бичиг баримт, “Монгол билиг оюун” сургуулийн дотоод журам, дүрэм, сургалт, хүмүүжлийн ажлын бусад журам, эрх зүйн бичиг баримт болон “Монгол билиг оюун” сургууль, суралцагчийн хууль ёсны төлөөлөгчийн хооронд байгуулах гэрээ” зэргийг үндэс болгоно.

2.1. Нэгдүгээр ангийн элсэлт

2.1.1. Нэгдүгээр ангид элсэх суралцагч нь дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд:

  • Тухайн онд багтаж төрсөн байх
  • Бэлтгэл бүлэгт хамрагдсан байх
  • Цэцэрлэгийн ахлах бүлэгт хамрагдсан байх

2.1.2. Бэлтгэл бүлгийн элсэлт нь жил бүрийн 3 сард явагдах ба бүртгэлтэй холбоотой бэлтгэл ажлыг сургуулийн захиргаанаас зохион байгуулна.

2.1.3. 1*р ангид элсүүлэхдээ 6 настай хүүхдийн насны онцлогт тохирсон материалаар үг хөгжил, сэтгэхүй болон бусад чадваруудыг тодорхойлох зорилгоор аман болон бичгийн хэлбэрээр шалгалт авч 70%-иас дээш дүгнэгдсэн хүүхдийг сургана.

2.1.4. Суралцагчийг бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • Суралцагчийн төрсний гэрчилгээ
  • Эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
  • 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Элсэлтийн хураамж ……. төгрөг

2.2. Хоёр ба түүнээс дээш ангийн элсэлт

2.2.1. Хоёр ба түүнээс дээш ангид элсэгч нь дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд:

  • Урд нь суралцаж байсан сургуулийн бичиг баримт бүрэн, ямар нэгэн зөрчилгүй байх
  • “Монгол билиг оюун” ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн шалгалтаар хичээл тус бүр нь 60%-аас дээш үнэлгээтэй дүгнэгдсэн.

2.2.2. Элсэлтийн шалгалтыг математик, монгол хэл, англи хэлний /бичгийн, ярианы/ хичээлүүдээр авна.

2.2.3. Дээрх шалгуурыг хангасан суралцагчийн хууль ёсны төлөөлөгч нь сургуулийн захиргаанд элсүүлэн сургах тухай хүсэлтээ бичгээр гаргах бөгөөд сургуулийн захиргаа энэхүү хүсэлт, суралцагчийн шалгалтын үнэлгээ, урьд сурч байсан сургуулийн тодорхойлолт, дүнгийн жагсаалт зэргийг харгалзан тус сургуульд сургах тухай шийдвэр гаргана.

2.2.4. Суралцагчийг бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • Суралцагчийн төрсний гэрчилгээ
  • Эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
  • 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Өмнө нь сурч байсан сургуулийн тодорхойлолт
  • Суралцагчийн хувийн хэрэг, сурлагын дүнгийн хуудас
  • Элсэлтийн хураамж ……. төгрөг

3.1. Манай сургуульд элсэн суралцаж байгаа суралцагч нь “Монгол билиг оюун” ерөнхий боловсролын сургуулийн дүрэм, журам, сургалтын гэрээний заалтыг хүндэтгэн биелүүлнэ.

“Монгол билиг оюун” ерөнхий боловсролын сургуулийн захиргаа