Бага боловсрол
“Монгол Билиг Оюун” олон улсын хөтөлбөртэй сургуулийн бага боловсролын хөтөлбөрт үндэсний ЦӨМ хөтөлбөр болон Кембрижийн олон улсын бага боловсролын хөтөлбөр “Cambridge International Primary Programme” багтана. Кембрижийн бага боловсролын хөтөлбөр нь сурагчдын ялгаатай байдлыг тодорхойлон түүнд нь тохирсон арга зүй болон хэрэглэгдэхүүнээр сургалтыг зохион байгуулах бүрэн боломжтой юм. Хүүхдийн бие даах болон асуудал шийдвэрлэх чадваруудыг хөгжүүлэх зорилготой практик сургалт давамгайлсан байдаг. Хөтөлбөрт 6-11 насны сурагчид хамрагдана.
Цөм хөтөлбөрийн хичээлүүд: Монгол хэл, Математик, Хүн ба орчин, Хүн ба байгаль, Иргэний боловсрол, Хөгжим, Биеийн тамир, Дүрслэх урлаг
Кембрижийн хөтөлбөрийн хичээлүүд: Англи математик, Англи хэл хоёрдогч хэлээр, Шинжлэх ухаан
Нийтлэлийг хуваалцах
Товч агуулга
Өмнөх мэдээнүүд
November 19, 2024