Бүрдүүлэх материал

Монгол билиг оюун ОУ-ын сургуульд элсэхээр төлөвлөж байгаа суралцагч нь “Элсэгчийн өргөдөл” бөглөсөн байх шаардлагатай. Элсэгчийн өргөдөлд дараах материалуудыг хавсаргана.

Үүнд:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ/иргэний үнэмлэхний хуулбар
  • Эцэг эх/асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Эрүүл мэндийн болон дархлаажуулалтын тэмдэглэл
  • 2 хувь өнгөт цээж зураг
  • Сурагчийн хувийн хэрэг

Монгол билиг оюун ОУ-ын сургуулийн элсүүлсэн суралцах шийдвэр тухайн элсэгчийн сурлагын амжилт, хандлага төлөвшил, элсэлтийн шалгалтын үнэлгээнд үндэслэдэг. Мөн эцэг эх/асран хамгаалагч болон сургууль хоорондын хүлээлт ч мөн чухал нөлөө үзүүлнэ.

Монгол билиг оюун ОУ-ын хөтөлбөртэй сургууль нь ижил түвшний сурлагын амжилт, хандлага төлөвшил, элсэлтийн шалгалтын оноотой элсэгч байвал дараах элсэгчдэд давуу байдал олгоно.

  • Ах, эгч, дүү нь суралцдаг;
  • Англи хэлний түвшин өндөр;

Түүнчлэн Монгол билиг оюун ОУ-ын сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйл, зорилго зорилтын биелэлтийг дэмжихэд чиглэсэн хүчин зүйлийг харгалзан үзэж элсэлтийн бодлогодоо тусгадаг.

ТӨЛБӨР
Бүртгүүлэх