Соёлтой хотын Соёлтой иргэнийг төлөвшүүлэх нь Боловсролын салбарынхан бидний нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага билээ.

Хүүхдийг сургуульд орохоор нь эсвэл том болохоор нь хэлье, ойлгуулъя, ярилцъя хэмээн боддог, түгээмэл байдаг өрөөсгөл ойлголтыг одооноос өөрчилж, цэцэрлэгт байхаас нь эхлэх, ойлгуулах, ярилцах нь чухал юм.

“Хотын соёл” сэдэвт 2021 оны 09 сараас 11 сарын хооронд үргэлжилсэн төсөлт ажлын хүрээнд:

  1. Хүүхэд – Эцэг эх – Багш, хамт олны хамтарсан бүтээлийн үзэсгэлэн
  2. Хүүхэд-Хүүхэддээ тусыг хүргэх сайн үйлсийн аян амжилттай хэрэгжлээ.

Хамтдаа бүтээж, дэмжиж, нэгдэж чадсан “Монгол билиг оюун” цогцолборын салбар цэцэрлэгүүдийн нийт хүүхдүүд, эцэг эхчүүд, хамт олондоо талархсанаа илэрхийлж байна.