2021-2022  оны хичээлийн жилийн “Орчны соёл” аяны хүрээнд ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдээ монгол ахуй, соёл, зан заншил, таван хошуу малтай танилцуулах, сургалтын явцад шинээр олж авсан ойлголт, мэдлэгийг нь бататгах зорилгоор “Хөх морьт” байгууллагатай хамтран “Төлийн дуу” бяцхан аяллын үйл ажиллагааг 2022 оны 05 сарын  03-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны үеэр сурагч хүүхдүүд маань монгол гэр болон гэрт байгаа ахуйн эд зүйлүүдийг танилцуулах, морь унах болон морины хэрэгсэл, хэрхэн уналгад ашигладаг тухай, нум сум харвах, эх мал, төл малтай тус тус танилцсан юм. Ташрамд дурдахад бидэнтэй хамтран тус үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан “Хөх морьт” байгууллагын нийт хамт олонд болон бидэнд итгэн, хүүхдүүдээ даатган үйл ажиллагааг маань дэмжсэн эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.