Орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулж багш, ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж хамтын үйл ажиллагааг сайжруулах зорилготойгоор Хан-Уул дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээнийг биеийн тамир, спортын хороо, 41 дүгээр цэцэрлэг, 243-р цэцэрлэг хамтран зохион байгуулсан.  Уг тэмцээнд 29 багийн 230 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөснөөс “Монгол Билиг Оюун” цэцэрлэгийн багш нарын баг 1-р байр эзэрж Алтан медаль,  ШИЛЖИН ЯВАХ ЦОМ, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж ирэх жилийн спорт тэмцээнийг зохион байгуулах хүндтэй үүрэг үлээж авлаа. Мөн манай багийн холбон тоглогч  Э.Сумъяа “ШИЛДЭГ ХОЛБОГЧ”-ийн шагналыг хүртсэн. СЭТГЭЛ, ЗҮТГЭЛ, ЗОРИЛГО нэгтэй хамт олон, Эрхэм багийн хамт олон, цэцэрлэгийн удирдлагууд, багш ажилчид та бүхэндээ талархал илэрхийлье.