Бид Байгаль орчин аялал жуулчлалын яамны харъяа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-өөр зочилж байгалийн музейтэй танилцлаа.

Хүүхдүүд маань байгалийг хайрлаж хамгаалах, УС-ыг хэмнэж хэрэглэх тухай болон манай оронд байдаг олон олон амьтад, шувуудтай танилцаж тэдгээрийг хайрлаж, хамгаалах хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгож авав. 

Хүүхдэд багаас нь эх дэлхий, эх орон, амьдарч буй газар орчныхоо тухай мэдээлэлтэй байж, байгальд, бүгдээр зэрэгцэн орших энэ нийгэмдээ ээлтэй, эерэг, бүтээлч хандлагатай болгоход насанд хүрэгчид бидний тасралтгүй байнгын үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх билээ.

Танхимын бус сургалт аялалд оролцсоноор хүүхдүүд маань Харилцан мэндчилэхэд, бусдыг хүндлэхэд, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг ойлгож мөрдөхөд, олон нийтийн газар биеэ авч явахад, тэмдэг тэмдэглэлгээг уншиж, мэддэг болох, өөртөө үйлчлэх энгийн дадал хэвшилд,/хувцасаа өмсөх, тайлах, товч товчлох, цахилгааныг татах, ороолтоо ороох/, бусдад туслах, бусдаас тусламж хүсэх чадварт,, ээлжээ хүлээх, дараалалд суралцах зэрэг чадваруудад маш сайн суралцдаг билээ.

Ахлах, Бэлтгэл бүлгийнхэн /4, 5 настнууд/ маань хэзээний л биеэ аваад явж сурсан ажиглагдаж байна.

Харин энэ удаагийн аялал Дунд бүлгийнхэний /3 настнуудын/маань анхны аялал байлаа.