“Монгол билиг оюун” цэцэрлэгийн элсэлтийн журам

1.1. Энэхүү журмын зорилго нь “Монгол билиг оюун” цогцолборын цэцэрлэгийн
шинээр хүүхэд элсүүлэх аливаа харилцааг зохицуулахад оршино.

1.2. “Хүүхэд элсүүлэх журам” нь Монгол Улсын Боловсролын тухай хууль, БШУЯ-наас баталсан эрх зүйн бусад бичиг баримт, “Монгол билиг оюун” цогцолборын
дотоод журам, дүрэм, сургалт, хүмүүжлийн ажлын бусад журам, эрх зүйн бичиг
баримт болон “Монгол билиг оюун” цэцэрлэг, хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийн
хооронд байгуулах гэрээ” зэргийг үндэс болгоно.

2.1. Цэцэрлэгт хүүхэд элсэхдээ хүүхдийн хувийн мэдээллийг бөглөх, эцэг эхтэй
хамтран ажиллах гэрээ байгуулах, сургалтын төлбөрийг дансанд байршуулсан
байна.

2.2. Хүүхдийг бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
• Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
• Эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний хуулбар
• 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
• Эрүүл мэндийн шинжилгээний бичиг (шээс, цагаан хорхой)

3.1. БШУ-ны сайдын А/266 тушаалыг баримтлан хүүхдийн ариун цэврийн хэрэглэлийг эцэг, эх бэлтгэж ирнэ. Хичээлийн хэрэгслийн зардал сургалтын төлбөрт
багтсан болно.

3.2. Манай цэцэрлэгт элсэн суралцаж байгаа хүүхдийн асран хамгаалагч нь “Монгол
билиг оюун” цэцэрлэгийн дүрэм, журам, сургалтын гэрээний заалтыг хүндэтгэн
биелүүлнэ.

“Монгол билиг оюун” цогцолборын захиргаа