Товч танилцуулга

Салбар-1 “Кинг тауэр”

Тус салбар нь 2016 онд Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Кинг тауэр хотхонд нийт 200 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай, 31 багш, ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө 6 дахь жилдээ амжилттай ажиллаж байна.

Салбар-2 “Гранда вилла”

Тус салбар нь 2018 онд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Гранда вилла хотхонд нийт 120 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай, 20 багш, ажилтантай сургалтын үйл ажиллагаа эхлүүлж, өдгөө 3 дахь жилдээ амжилттай ажиллаж байна.

Салбар-3 “Ривер вилла”

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд шинээр баригдаж буй “Ривер Вилла” хотхонд 3 дахь салбар цэцэрлэг маань 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар удахгүй нээгдэх гэж байна.

Бидний амжилтаас

2016 он

“Монгол билиг оюун” сургуулийн цэцэрлэгийн цогцолбор байгуулагдав.

2018 он

Хан-Уул дүүргийн төрийн бус өмчийн “ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ”-ээр шалгарав.

2019 он

ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “ХҮҮХЭД ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарав.

2021 он

Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах индексийн урамшуулал олгох журмаар “НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ 20 ЦЭЦЭРЛЭГ”-ийн нэгээр шалгарав.