Үндэсний цөм хөтөлбөрийн хамт олон улсын стандартад суурилсан Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Сургалтын хөтөлбөр

Сургалтын хөтөлбөр нь суралцагчдадаа хичээл бүрт тогтмол ахиц гаргах, бие даан суралцах чадвар, багаар үр дүнтэй хамтран ажиллах, туршилт хийх түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх боломжийг олгодгоороо давуу талтай юм.

Хөтөлбөрийн онцлог нь сурагч төвтэй заах арга барилыг чухалчилдаг ба энэ нь сурагч багшийн тусламжтайгаар бие даан хөгжих, өөрийгөө болон бусдыг үнэлэх зэрэг чадварыг эзэмшиж насан туршийн суралцагч болж хөгждөг.

Хэрэгжиж буй хөтөлбөр

  • Англи хэл: Бид Англи хэлийг хоёрдогч хэлээр сонгон хэрэгжүүлдэг ба сонсох, ярих, бичих, унших, хэлний хэрэглээ гэх таван үндсэн чадвар дээр тулгуурлан сурагчдаа хөгжүүлдэг.

  • Англи хэл дээрх математик: Энэхүү хөтөлбөр нь тоо, геометр, хэмжилт, өгөгдөлтэй ажиллах болон асуудал шийдэх гэсэн таван чадвар дээр суурьлдаг ба сурагчид энэхүү мэдлэгээ ашиглаж зүй тогтол, аливаа зүйлсийн логик уялдаа холбоог ойлгох, бодох үндсэн чадварт суралцдаг.

  • Шинжлэх ухаан: Шинжлэх ухааны хичээл нь  байгаль ертөнц, бидний хүрээлэн буй орчны талаарх цогц мэдлэгийг хөгжүүлэх тэдгээрийн үйл явцийг шинжлэх ухаанч байдлаар ойлгоход чиглэсэн хөтөлбөр юм. Бага ангийн шинжлэх ухааны хичээл нь дунд ангийн биологи , хими , физикийн хичээлийн гол суурийг бэлтгэж өгдөг.

  • Дэлхий нийтийн чиг хандлага: Энэхүү хөтөлбөр нь дэлхийн улс орон болон дэлхий нийтэд тохиолддог олон асуудлыг таниулах, эрэл хайгуул судалгаа хийх тэдгээрийг задлан шинжлэх шүүмжлэлт сэтгэлгээ болон асуудал шийдэх чадварыг зэрэг хөгжүүлдгээрээ онцлог хөтөлбөр юм.

  • Цөм хөтөлбөр: Математик, Монгол хэл, Хүн орчин, Дүрслэх урлаг технологи, Иргэний ёс зүйн боловсрол, Хөгжим, Биеийн тамир

Дунд бүлэг цөм хөтөлбөр + Кембрижийн хөтөлбөр

  • Англи хэл: Дунд ангийн Англи хэлний хичээл нь сурагчдад Англи хэл дээрх харилцаа, олон төрлийн мэдээлэл, Англи хэл дээрх текстэн дээр ажиллах ур чадварыг олгодог ба унших, бичих, ярих, сонсох, хэлний хэрэглээ гэсэн таван чадвар дээр суурилагддаг.

  • Мэдээлэл зүй: Мэдээлэл зүйн хичээл нь мэдээлэл дамжуулах, мэдээлэлийг хайх, боловсруулах, програмчлах, олон төрлийн компьютерийн программ хангамжийг ашиглах чадварыг суулгадгаараа давуу талтай бөгөөд орчин үеийн даяарчлагдаж байгаа нийгэмд сурагчдын эзэмших шаардлагатай гол чадварын нэг юм.

  • Англи хэл дээрх математик: Дунд ангийн Англи хэл дээрх математикийн хөтөлбөр нь тоо, алгебр, геометр, хэмжих, өгөгдөлтэй харьцах, асуудал шийдвэрлэх гэсэн үндсэн зургаан чадвар дээр суурилсан мэдлэгийг сурагчдад эзэмшүүлдэг.

  • Зураг дизайн: Сурагчид урлагийн олон төрлийн хэлбэрээр өөрсдийн бүтээлч байдлыг эрэлхийлж, түүнд шаардлагатай дараалал, үе шатыг ойлгосноор ганцаарчилсан болон хамтарсан бүтээл хийж ур чадвараа дээшлүүлдэг онцгой хөтөлбөр юм.

  • Хятад хэл: Хятад хэлийг гадаад хэл болгон судалж байгаа сурагчид маань хэлийг практик харилцаанд үр дүнтэй ашиглах чадварыг хөгжүүлж сонсох, унших, бичих, ярих чадваруудыг мөн хөгжүүлэхэд суурилсан байдаг.

  • Цөм хөтөлбөр: Математик, Монгол хэл, Хүн орчин, Дүрслэх урлаг технологи, Иргэний ёс зүйн боловсрол, Хөгжим, Биеийн тамир

Бүртгүүлэх

Ахлах бүлэг цөм хөтөлбөр + Кембрижийн сонгосон хичээл

  • Ярианы Англи хэл: Гадаад мэргэжлийн илтгэгч багштай хичээллэдэг энэхүү хичээл нь Англи хэл дээрх ярих, харилцах, илтгэх чадваруудыг хөгжүүлдэг ба сурагчид практик байдлаар хичээлдээ оролцдог.

  • Англи хэл: Англи хэлийг хоёрдогч хэлээр сонгон хэрэгжүүлдэг энэхүү хөтөлбөр нь сурагчдыг илүү өндөр түвшинд  ойлголтоо бататгах боломж олгож ярих, бичих, сонсох, унших чадварыг хөгжүүлдэг.

  • Art and design: Дизайн технологийн хичээл нь ахлах ангийн сурагчдын ур чадварыг хөгжүүлэх тал дээр түлхүү суурилж хичээллэдэг ба сийлбэрийн багажуудыг бүрэн эзэмшиж сурах зэргээр илүү өндөр түвшний бүтээл хийдэг.

  • Цөм хөтөлбөр: Математик, Монгол хэл, Хүн орчин, Дүрслэх урлаг технологи, Иргэний ёс зүйн боловсрол, Хөгжим, Биеийн тамир

Бүртгүүлэх